Д.Эрдэнэбат лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат лекц уншлаа

Ардчилсан нам анхан шатандаа анхаарсан олон ажлуудыг хийгээд байгаагийн нэг нь сум бүрээс нэг хүнийг Удирдлагын академийн Төрийн удирдлагаар мэргэшүүлсэн олгох диплом  сургалтанд хамруулж буй “Сум 330” захиалгат сургалтын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн 3-р ээлжний хичээл эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 105 хүн хөтөлбөрт хамрагдаад байгаа юм.  Үүний үргэлжлэл болгон Ардчилсан нам, Нийгмийн ухааны “Либерти” дээд сургуультай хамтран хүний нөөцийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор захиалгат богино хугацааны дамжаа хичээлүүлж эхэллээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 30 намын гишүүн хичээлдээ ороод байна. Өнөөдөр болсон сургалтын нээлтэнд АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат оролцож, намынхаа гишүүдэд “Ардчилсан намын дотоод амьдрал”сэдвээр лекц уншлаа. Тэрээр хичээлийг нээж хэлсэн үгэндээ “ Ардчилсан нам анхан шат руугаа хандсан олон ажил хийж байгаагийн нэг нь нийслэлийн дүүргүүдийн намын гишүүдийг сургалтанд хамруулж байгаа явдал юм. Энд хүрэлцэн ирсэн гишүүдийг би дүүргийнхээ намын гол ажлыг нугалдаг хүмүүс гэж ойлгож байна. Тиймээс Ардчилсан намын улс төрийн дотоод амьдралын талаар тодорхой ойлголттой байгаа гэж бодож байна. Өнөөдрийн нөхцөл байдалд улс төрийн намууд гишүүнчлэлээрээ уралддаг гаж тогтолцоотой болсон байгааг Ардчилсан нам өөрчилөхөөр сэтгэл шулуудаад байна. Тиймээс бид Сонгуулийн хуулийг өөрчилж, үүнтэй холбоотойгор улс төрийн намуудын тухай хуулийг эргэн харах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ардчилсан намыэн ҮЗХ-ны 32-р хурлаас гаргасан шийдвэрийн дагуу намынхаа үндсэн дүрмийн өөрчлөлтийг хийхээр ажлын хэсэг ажилдаа ороод байгаа. Бид алсдаа хатуу гишүүнчлэлтэй нам болохыг илүүд үзэж байгаа бөгөөд хариуцлагын тогтолцоог чангатгахыг зорьж байна” гэсэн юм.

Үүний дараагаар суралцагч гишүүд намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай нийслэл, дүүргийн хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байгаа зарим асуудлуудаар санал бодлоо солилцсон. Үүнд намын үндсэн дүрмийн өөрчлөлтэй холбоотойгоор хатуу гишүүнчлэлттэй болох нь сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлж болзошгүй, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд намын удирдлагуудын зүгээс анхаарал хандуулж ажиллах, Дүүргүүдэд хэсгийн ахлагч нарыг цалинжуулан, төрийн албан хаагч болгох асуудал яригдаж байгаатай холбоотойгоор хэсгийн ахлагч нар намын ажил хийх болсон талаар шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ямартай ч “Либерти” дээд сургуулийн тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу 14 хоногийн дамжаанд хамрагдаж байгаа намын гишүүд “Төрийн удирдлагаар мэргэшсэн курсын гэрчилгээ” авч төгсөх юм гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж