Хоёр дахь удаагаа болсон “Srefidensi Chess Celebration” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул V байрт оров. Энэ сарын 20-25-нд Суринам улсад болсон “Srefidensi Chess Celebration” тэмцээнд Суринам, Венесуэль, Нидерланд, Тринидад ба Тобаго, Ямайк, Куба, Израиль, Монгол зэрэг орны шатарчид дөрвөн ангилалд өрсөлдсөн юм.
“Мастер класс” буюу эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн 16 шатарчны дунд эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул багтсан юм. Шатарчид швейцарь системээр 9 өрөг өрсөлдөхөд Нидерландын их мастер Сипке Эрнст, Израилийн Алон Греенфелд нар тус бүр 7.0, Нидерландын Йорде Ван Фореест 6.5 оноогоор эхний гурван байрыг эзэлсэн бол их матсер А.Энхтуул 5,5 оноогоор V байрт оров.
А.Энхтуул дөрөв хожиж, гурав тэнцэж, хоёр хожигдсон бөгөөд тэмцээнд түрүүлсэн Нидерландын их мастертэй тэнцэж, гуравт орсон Ван Форессийг хожжээ. Мөн тэрээр эмэгтэйчүүдийн их мастер цол авсны дараах анхны тэмцээндээ амжилттай оролцож, олон улсын чансаагаа +16-аар ахиуллаа.
Тэмцээний фото агшнаас хүргэж байна.
Ч.БОЛОР