Брисбен хотод байгалийн гамшиг болжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Брисбен хотод байгалийн гамшиг болжээ

 

Хоёрхон долоо хоногийн “Их 20”-ын уулзалтыг амжилттай зохион байгуулсан Австралийн Брисбен хотод өчигдөр /XI.27/ аадар бороо орж, байгалийн гоц үзэгдэл болжээ. Байшин, барилгын дээврийг хуу татсан хүчтэй шуурганаар олон зуун цахилгааны шон унаснаас Брисбен хотын хэдэн мянган өрх цахилгаангүй болсон байна. Түүнчлэн   аадар борооны улмаас Брисбен хотын олон гудамж усанд автсан байна. Аадар бороо, хүчтэй шуурганы үеэр 12 хүн гэмтэж бэртжээ.

 

“Energex” эрчим хүчний компаниас мэдээлснээр 39 м/с хүрсэн шуурганаар Брисбен хотын 90 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон гэнэ. Унасан цахилгааны шонгуудыг босгох ажилд цэргүүдийг дайчилснаар 10 мянга гаруй өрхийг гэрэл, цахилгаантай залгуулжээ. Гэвч өнөөдөр /XI.28/ 68 мянган өрх, айл гэрэл, цахилгаангүй хэвээр байгаа аж.

 

Квийнслэнд мужийн захирагч Кампбелл Ньюмэний мэдээлснээр өмнө нь Брисбен хотод 1985 онд үүнтэй ижил  байгалийн гамшиг тохиож байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ABC news

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж