OPEC: Газрын тосны олборлолтоо бууруулахгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

OPEC: Газрын тосны олборлолтоо бууруулахгүй

 

Нефть экспортлогч орнуудын чуулганаас газрын тосны олборлолтыг бууруулалгүй одоогийн түвшинд барих шийдвэр гарчээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дөрвөн жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрч унаад буй юм. Үүний эсрэг Венесуэл, Иран, Нигери улсууд газрын тосны олборлолтоо багасгах замаар үнийг нь нэмэгдүүлэхийг хүссэн ч Саудын Араб, Катар зэрэг улсууд үүнийг эсэргүүцэн хориг тавьжээ. Өдөрт 30 сая баррель газрын тосны олборлолтыг үргэлжлүүлэх “OPEC”-ийн шийдвэрийг танилцуулснаар түүхий нефтийн үнэ 72 ам.долларт хүрч унасан байна.

 

Нефть экспортлогч орнуудын газрын тосны сайд нарын уулзалт (OPEC) Вьенна хотноо /XI.27/ болж өндөрлөсөн юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж