Засгийн газрын шинэ ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг засагт хамтран орж нийгэм, эдийн засгийн энэхүү хямралыг хамтдаа даван туулах албан ёсны саналыг өргөн барьсан билээ.
“Нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол Ардын Нам нь улсын эрх ашиг, нийгмийн хүлээлтийг хүндэтгэн үзэж Удирдах Зөвлөлөө хуралдуулж уг шийдвэрийг намын Бага хурлаараа нэг мөр эцэслэн шийдвэрлэхээр ажлын хуваарь гарган ажиллаж байна. Гагцхүү улс орны өнөөгийн байдал Засгийн газрын хэтийн бодлого нь Монголын ард түмэн, тусгаар тогтнол, эдийн засаг нийгмийн зөв чиг баримжааг гаргах ёстой гэсэн байр суурин дээр МАН хатуу зогсож байгаа юм. АН МАН–ын ажлын хэсэг хоёр талын улс төр, нийгмийн бодлогын хүрээнд зөвшилцөл, алсын харааг батлан шийдвэрлэсний дараа МАН-ын бага хурал хуралдах юм. МАН нь ямар ч үед улс орон, хүн ард, нийгмийн тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлах байр суурин дээрээ бат зогсоно” гэдгээ мэдэгдлээ.