“Гоёл” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

“Гоёл” наадам эхэллээ

Монголын загварын чиг хандлагыг тодорхойлдог наадам бол мэдээж “Гоёл”. Тэгвэл “Гоёл” наадам өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 28-аас эхлэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин, топ моделийг тодруулах гэнэ.

Уг наадам уламжлалт ёсоороо загварын долоо хоногоор эхлэх бөгөөд шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм байна. Эл наадмын шилдэгүүдийг тодруулах гала тоглолт арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөнд болно.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж