С.Ганбаатар: Энэ үнэхээр цаг үеэ олсон хууль

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Энэ үнэхээр цаг үеэ олсон хууль

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн 2014-11-27-нд хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон түүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүд дээрх хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгийнхэнд хандаж тавьсан асуултдаа, дээрх хуулийн төслийн үзэл баримтлал нь шат шатны боловсролын нэгдсэн бодлого, тогтолцоо, стандартад нийцэж байгаа эсэх, хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардал, санхүүжилт ямар байх, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, үйлчилгээнд нь хяналт тавих, эцэг, эхийн зөвлөлтэй байх эсэх, хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд мэдлэг, боловсрол олгох асуудал төсөлд хэрхэн тусгагдсан зэрэгт анхаарал хандуулж хариулт авав.

С.Ганбаатар: Энэ үнэхээр цаг үеэ олсон хууль


2013 оны 01 сарын 7-нд өргөн барьсан бидний гишүүдийн санаачилсан хуулийг Ерөнхийлөгч дэмжээд оруулж ирж байгаад талархаж байна. 80-100 мянган хүүхэд өндөрт стандарттай цэцэрлэгт явж чадахгүй байгаагаас ямар ч стандартгүй гэр хороололд “цоожлуулж” явна. Цэцэрлэгийн стандарт бий. Энэ стандартаараа гэр хорооллын хүүхдүүд битгий цэцэрлэгт яваа гэж байгаа юм. Удахгүй эдийн засаг сайхан болно, хоёрын хооронд юм оруулж ирлээ гэж зарим хүмүүс хэлж байна. Гэхдээ 100 мянган хүүхдэд та нар өсөхгүй байж бай 5 жилийн дараа цэцэрлэг барьж өгье гэж чадахгүй. Энэ үнэхээр цаг үеэ олсон хууль.

Улсын Их Хурлын гишүүдийн олонх энэ хуулийн төсөл болонтүүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж