“Guys 666” хамтлагийнхан анх 1998 оны 11 сарын 16-д хип хоп стилээр уран бутээлээ хийхээр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тэд СУИС- ыг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийнхээ дагуу "Тавилан", "Бидний найзын дурлал" гэдэг хоёр бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон нь залуучуудын сэтгэлд хүрч чадсан юм.
“Guys 666” хамтлагийн "Сонсож бай", "Хайрын бүжиг", "Хөөрхөн охин", "Амьдрал үргэлж сайхнаараа" "Нулимс", "Навч", "Цас", "Чамдаа зориулъя" гээд бараг бүх л дуу нь залуусын дунд хит болдог байсан.
Тус тусын уран бүтээлээ хийн өөрсдийн карьерыг хөөх болсон тэд Д.Лхагваагийн шинэ киноны нээлтэн дээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барих гэнэ.
Тэднийг хамтад нь хараагүй удсан фэнүүдэд энэ нь сайхан бэлэг болох бололтой.
Т.АНУ