”Союз ТМА-20” амжилттай газардлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

”Союз ТМА-20” амжилттай газардлаа

Сансрын "Союз ТМА-20" хөлөг мягмар гаригийн өглөөгүүр Казахстанд
амжилттай газардлаа. “Союз” хөлөг олон улсын сансрын станцаас ОХУ-ын
сансрын нисгэгч Дмитрий Кондратьев, Европын сансрын агентлагийн
астронавт, итали иргэн Паоло Несполи ба NASA-гийн астронавт Кэтрин
Колман нарыг эх дэлхийд нь авчирлаа.

Сансрын нисгэгчдийг буух
аппаратаас гарсны дараа Карагандагийн нисэх буудлаас Москва орчмын Оддын
хотхонд авчран эмнэлгийн үзлэг хийн сэргээх эмчилгээнд оруулна.

Багийн
хамт сансрын нислэг амьд организмд хэрхэн нөлөөтэй байсныг судалахад
ашигласан дрозофил ялааг дэлхийд эргүүлэн авчирлаа. Сансрын хөлгийн
газардалтын аюулгүй байдлыг гурван онгоц, 14 нисдэг тэрэг хангаж байлаа.

Кондратьев, Несполи ба Колман Олон улсын сансрын станцад 2010
оны арванхоёрдугаар сард очоод тэнд 159 хоногийг өнгөрөөжээ. Дмитрий
Кондратьев энэ үеэр хоёр удаа задгай сансарт гарч ажилласан юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж