Иргэдийн индэр
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан амлалтаа биелүүлж байна уу-
Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн Б.Чулуунхүү
Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд амьдраад 20 гаруй жил болж байна.Их Хуралд Ж.Батзандан гишүүнийг дэмжиж гаргасныхаа хувьд баярладаг. Мэдлэг чадвар улс орныхоо төлөө ярьж байгаа зүйл энгийн нэг ярианаас нь харагддаг. Их Хурлаас сонгогдсон гишүүдээс Ж.Батзандан гишүүн шиг иргэдтэйгээ ойр хүн байхгүй гэж бодож байна.Өнгөрсөн хавар ирж иргэдтэй уулзалт хийсэн.Сая зун ирж бүр хороо хорин дээр минь ирээд уулзлаа. Манай хорооны хувьд хотынхоо төвд болохоор харьцангуй тайван.Гэхдээ өөрийн сонгосон гишүүндээ хандаж замбараагүй газар олголтыг минь зогсоож өгөхийг хүссэн.Өнгөрсөн хавар ирж уулзахад нь манай хорооныхон архи зардаг дэлгүүрүүдийг цөөлж хороонд маань цагдаа нэмж өгөөч гэж байсныг би сайн санаж байна.Өнөөдөр манай 15 дугаар хороо 2 цагдаа нэмэгдсэн болохоор эргүүл сайн явж байгаа.Ингээд иргэд бидэнд тулгамдаж байгаа асуудлыг жижиг гэлтгүй сонсож ажиллаж байгаад нь баярлаж байна.
Ш.Өсгөө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн
Манай хорооны байр засварт орж сайхан болсон.Гудамж талбай гэрэлтүүлэгтэй эхнээсээ хорооны бүтээн байгуулалтууд явагдаж байгаа. Ж.Батзандан гишүүн манай хорооны иргэдтэй хэд хэд ирж уулзсан.Гэхдээ иргэд бид өөрсдөө тулгамдсан асуудлаараа хаана хэнд хандах зөв гарцаа мэддэггүй юм байна.Өнөөдөр Улаанбаатар хотын газрын даац хэтэрсэн нь үнэн.Тиймдээ ч бид байнгын газрын маргаантай байгаа. Их Хурлын гишүүндээ хэлж ярилцаж олон гарц шийдэл сонслоо.Бас нэг зүйл нь энэ улсаас, нийслэлээс, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжиж хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын араас ингэж ажлын явцыг шалгаж байгаа нь маш зүйтэй.Хорооны бүтээн байгуулалтад зарцуулах төдөн төгрөгний төдөөс нь юу хийсэн, одоо тэр бүтээн байгуулалт иргэд та нарт хүртээмжтэй байна уу гээд Ж.Батзандан гишүүн шулуун асууж байна.Маш зөв. Төсвийн мөнгөнөөс иддэг хүмүүст гарцгүй зам. Одоо манай хороонд хэд хэдэн асуудалтай барилга байгаа.Энэ барилгуудын учрыг л олоод хүүхэд багачууд цэцэрлэгтэй болоосой гэж бодох юм даа.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч Х.Цэрэндорж
Хорооны хэсгийн ахлагчын цалингийн талаар гишүүндээ хандлаа.192800 мянган төгрөгний цалин авдаг сайн дурын ажилчид бидэнд хоногийн хоолоо авахад ч хүнд болоод байна.Хүнс барааны үнэ тэнгэрт тулсан энэ үед цалин тэтгэвэр нэмээд өгөөч гэхээс өөр зүйл алга. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн үүргээ сайн биелүүлж байгаа. Өнгөрсөн хавар дүүргийнхээ иргэдтэй нэгдсэн журмаар уулзалт зохион байгуулж байсан бол зун хорооны байран дээр ирж уулзалт хийлээ.Иргэдийн үг гэдэг зүйл ямар чухал болохыг энэ хүн мэддэг.Манай хороонд ирэхдээ хийнэ гэж байсан худаг усны асуудал, зам, гэрэл гэрэлтүүлэг эхнээсээ хийгдсэн шүү. Залуу хүн гэхэд залхуурахгүй ирж уулзаад, хийнэ гэсэн зүйлс хийгдсэн гээд ярьж суух Их Хурлын гишүүн одоо байхгүй.
Б.Бат