Ана Мато Адровер
© EPA/BALLESTEROS
Шүүгч Пабло Рус эрх баригч намын эгнээний авлигын "Гюртель" гэх хэрэгт сайдыг буруутай гэж үзсэний дараа Испанийн Эрүүл мэнд, нийгмийн халамж, тэгш эрхийн сайд Ана Мато Адровер албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн гэж EFE агентлаг дамжуулав.
"Би Эрүүл мэнд, нийгмийн халамж, тэгш эрхийн сайдын тушаалаасаа огцрохоор шийдлээ. Намайг энэ тушаалд байвал Испанийн Засгийн газар, ерөнхий сайд болон Ардын намд хортойгоор ашиглаж болох учраас би энэ шийдвэрийг гаргаж байна” хэмээн тэр хэлжээ.
Түүний нөхөр асан Хесус Сепульведа хутгалдсан "Гюртель" гэх авлигын хэрэгт холбоотой хүмүүсийн мөнгө хөрөнгийг сайд ашиглаж байсан гэж шүүгч Рус үзсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР