Албан даалгаварт уул уурхай, барилга, зам тээвэр, түлш эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тохиолдлууд тасралтгүй, дахин давталттайгаар гарсаар байгаад дүгнэлт хийж, тэдгээрийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллах нийгэм эрх зүйн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хортой, аюултай эрсдэлт хүчин зүйлийг бууруулах арга хэмжээг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага бүр авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг анхаарч ажиллахыг албан даалгаварт тусгасан байна.
Монгол Улсад 2008-2010 онд 1223 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэн, осолд 1479 хүн өртсөнөөс 296 хүн нас барж, 943 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдаж, 216 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.