Наймдугаар сараас хойш 14 хөвгүүд цагдаа нарт алагджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Наймдугаар сараас хойш 14 хөвгүүд цагдаа нарт алагджээ

 

2014 оны наймдугаар сард 18 настай залууг цагдаагийн ажилтан хөнөөснөөс хойш Америкийн цагдаа нар 14 хөвгүүдийг буудан хороосон байна гэж Daily Beast сонин бичив.

 

Хамгийн сүүлд энэ арваннэгдүгээр сард Огайо мужид  цагдаагийн хоёр ажилтан  хүүхдийн тоглоомын талбайд тоглоомын буутай байсан 12 настай хөвгүүнийг хөнөөсөн байлаа.

 

Иймэрхүү аллагууд  Луизиана, Миссури, Калифорни, Канзас, Огайо, Жоржио, Техас, Оклахом, Иллинойс мужуудад гарсан байв.

 

Наймдугаар сарын 9-нд Миссури мужийн Фергюсон хотод цагдаагийн ажилтан Даррен Уилсон 18 настай өнгөт арьстан залууг буудан хөнөөсөн бөгөөд цагдаагийн  ажилтныг шүүх зөвтгөсний дараа Америк даяар эсэргүүцэл явагдаж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж