Фото: Abbas Dulleh / AP
Сайн дурынхан дээр туршсан Эбола хижигийн эсрэг вакцин нааштай үр дүнг харуулжээ. Хориод хүн дээр туршсан вакцины их тун нь элдэв үр дагаваргүйгээр эдгэх боломжийг харуулсан тухай BBC News мэдээлэв.
Вакцин нь туршилтын хүн бүрийн организмд хүчтэй дархлалын хариуг үүсгэсэн байв хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн илтгэлд өгүүлсэн байлаа. Туршилтыг огт эрүүл хорин хүн дээр явуулжээ.
Эболаг эмчлэх шинэ эмийг GlaxoSmithKline бүтээж байгаа юм. Компанийн тэргүүн Эндрю Уитти туршилтын үр дүнг: "Маш их найдвар төрүүлсэн дохио» гэж нэрлэв. Түүний хэлснээр, дахин нэг сарын туршилт хэрэгтэй бөгөөд түүний дараа энэ өвчнийг эмчлэхэд цөмрөлт гарлаа гэж болох ажээ.
GlaxoSmithKline компанийн эмийг хоёр сар орчим туршиж байна. Вакциныг туршихад АНУ, Их Британи, Мали, Швейцарийн 200 орчим хүнийг хамруулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, 15935 хүн Эбола вирусын халдвар авсан байна. Аюулт өвчнөөр 5689 хүн нас баржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР