Завхан аймгийн хэмжээнд оны эхний таван сарын байдлаар халдварт өвчний 274 тохиолдол бүртгэгдсэн нь 10 мянган хүн амд 36,1 промил ногдож буй үзүүлэлт ажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад халдварт өвчин 110 тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдварт өвчин Улиастай, Тосонцэнгэл сумдад зонхилж, энэ оны байдлаар халдварт шар, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаад онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна. Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд халдварт өвчний гаралт 77-оор нэмэгдсэний 23 нь буюу 29.9 хувийг заг хүйтэн, 12 буюу 15.6 хувийг трихомоноз, тав буюу 6.5 хувийг мөөгөнцрийн гарлын өвчнүүд эзэлжээ.