Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Дархадын хотгороор 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, Говь-алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө хүйтэрч 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар  21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраартүр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж