Хакухо энэ сарын башёгоос богц дүүрэн амжилттай эх орондоо иржээ. Тэрбээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 19 дэх удаагаа мөн долоон удаа завсаргүй түрүүлсэн амжилт үзүүлсэн байна. Зургаан башё дараалан түрүүлж байсан Японы нэрт аварга Тайхогийн амжилтыг мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюу ахиулж долоо болгосон бол тэрхүү амжилтыг нь Хакухо энэ удаа давтаж чадсан байна. Харин долдугаар сарын башёд түрүүлбэл тэрбээр шинэ дээд амжилт тогтоох юм. Улс, нийслэлийнхээ нэрийг мандуулан бахархам амжилт гаргаж, амжилтын богц дүүрэн яваа нийслэлийн унаган хүүдээ талархаж байгаагаа хотын дарга илэрхийлээд цаашид дээд амжилтыг эвдэж, өөрийн болгохыг хүсэн ерөөлөө. Уулзалтын үеэр сумогийн их аварга нийслэл хотдоо иж бүрэн тоноглол бүхий эмнэлгийн авто машиныг бэлэглэсэн бөгөөд хотын дарга төрөх эмнэлэгт ашиглахаа илэрхийлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад түлхүүрийг нь олгосон юм.
Хакухо иж бүрэн тоноглосон эмнэлгийн машин бэлэглэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр эх орондоо ирээд байгаа мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч, уулзлаа.