Б.Хурцыг чөлөөлөхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, АТГ-ын дэд дарга Б.Хурцын өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 91,7 хувийн саналаар дэмжлээ. Ингээд тус байнгын хорооноос дараах дүгнэлт гарч, үдээс хойшхи чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Уг дүгнэлтэд “Б.Хурц нь Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд гаргасан. Хууль зүйн байнгын хороо 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн болно. Уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг хангаж, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаанд шинэ асуудал гарч ирэх болсон тул анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Батын Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж