Жилийн дөрвөн улиралд ажиллах мөсөн гулгуурын талбай нийслэлд удахгүй нээгдэх гэж байна. Яармагийн гүүрний баруун талд баригдаж буй “Хүннү молл”-ын нэг давхарт байрлах аж. Мөсөн талбай нь 400 ам метр талбай бүхий нэг дор 100 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. Монголд анхдагч болж буй энэхүү мөсөн гулгуурын талбайг Европын техник, тоног төхөөрөмж ашиглан ОХУ-ын инженерүүд угсарчээ. Одоогоор бэлтгэл ажил 90-ээд хувьтай яваа бөгөөд ирэх сарын үүлээр ашиглалтад орох юм байна. Мөн мөсөн талбайд захилан ирүүлж буй тэшүүрийн хэрэгслүүд бүгд Европын орнуудаас нийлүүлэгдэж буй аж. Таван настай хүүхдээс эхлээд бүх насныхан гулгаж, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой юм байна.
Эх сурвалж: www.polit.mn