Йемений нийслэлд гудамжны байлдаан эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Йемений нийслэлд гудамжны байлдаан эхэлжээ

Йемений нийслэл Сана хотноо тавдугаар сарын 23-ны өдөр гар бөмбөг, пулемёт хэрэглэсэн гудамжны байлдаан эхэлсэн байна. Сөрөг хүчний нэрт лидер омгийн холбооны удирдагч Хашид – Садык аль-Ахмар байрладаг байрны ойролцоо түүний талынхан  ойлгомжгүй шалтгаанаар цагдаа нартай тулалдаж эхэлсэн байна.

Тус орны ерөнхийлөгч Али Абдулла Салех засгийн эрхээ өгөх гэрээнд дахин гарын үсгээ зурахгүй гэснээс болон уг мөргөлдөөн гарчээ. Олон хүн шархатсан гэж байгаа боловч дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж