Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагуудын удирдлагыг чөлөөлж, шинээр томилсон. Шинээр томилсон томилгооны нэг нь Цагдаагийн Ерөнхий газрын даргаар Р.Чингисийн томилгоо байсан юм. Цагдаагийн хурандаа Р.Чингис дөнгөж сая тамга тэмдгээ хүлээн авч ажилдаа орлоо. Р.Чингис өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсны дээр шинэ албанд томилогдохын өмнө Хууль сахиулах Их сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байсан юм.
Д.ЦЭЦ