Су.Батболд: Хамтрах тухай ярихад эрт байна

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Су.Батболд: Хамтрах тухай ярихад эрт байна

Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр 17:00 цагаас дахин үргэлжлүүлнэ. МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг баасан гарагт товлогдсон МАН-ын Бага хурлын гишүүдэд Засгийн газарт хамтарсан нөхцөлд эдийн засаг, улс төрд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд АН ийм санал нөхцөл тавьж байна. МАН мөн ийм санал, нөхцөл тавьж байна гэдэг мэдээллийг өгөх аж. Харин Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу МАН засагт хамтрах эсэхээ тодорхой болгоно. Өнөөдөр үдээс өмнө болсон зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Су.Батболд нар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Су.Батболд дараах асуулт ийн хариуллаа.

-Зөвлөлдөх уулзалтаар эргэж ярилцахаар боллоо. Дахин зөвшилцөх үеэрээ баримтуудад гарын үсэг зурах уу?

-Бид олон удаа зөвшилцөл хийж байсан. Энэ удаагийн зөвшилцлийн ажлын хэсэг сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэлтэй асуудлаар хэлэлцээрт суугаагүй. Зөвхөн өнөөдрийн Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөж байна.

-Зөвшилцлийн явцаас хоёр нам хамтрах нь гэж ойлгож болох уу. АН-ын ажлын хэсэг ИЗНН зэрэг холбогдох ажлын хэсгийнхэнтэй уулзалдаад тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрсэн үү?

-Бид хоёр жилийн хугацаанд ширээний хоёр талд суусан. Тиймээс тодорхой ярилцах асуудал байгаа. Эцсийн шийдвэрийг манай намын Бага хурал гаргана. Тиймээс өнөөдөр хамтрах тухай ярихад эрт байна.

Эх сурвалж http://www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж