Жагсагчдыг барина гэлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Жагсагчдыг барина гэлээ

 

Америкийн Фергюсон хотын  цагдаагийнхан жагсагчдад жагсаалаа зогсоохыг сануулав. Сануулгыг хүлээн авахгүй байгаа этгээдүүдийг баривчлах болно гэдгээ тэд мэдэгдсэн тухай Associated Press дамжуулжээ.

 

Өнгөт арьстан залууг хөнөөсөн цагдаагийн ажилтныг зөвтгөсөн шүүхийн шийдвэр гарсны дараа хотод эсэргүүцлийн ажиллагаа эхлэн дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, шатаасан байлаа. Мөн цагдаагийнхны хэд хэдэн машиныг шатаажээ.

 

Хотынхон өнгөт арьстан Майкл Брауныг хөнөөсөн цагдааг зөвтгөснийг буруу гэж үзэж байгаа  юм. Харин  энэ хэргийг үйлдсэн цагдаагийн ажилтан зааврын дагуу ажилласан, харамсаж, гэмших зүйлгүй гэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж