Усайн Болтын амжилтын нууцыг тайлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Усайн Болтын амжилтын нууцыг тайлжээ

Дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорсон Ямайкийн домогт тамирчин Усайн Болтын амжилтанд чухам юу нөлөөлж байгааг тогтоохоор олон орны хамтарсан антропологийн эрдэмтэд судалгаа хийсэн байна. PLOS ONE сэтгүүлд хэвлэгдсэн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад Ямайкийн тамирчин Усайн Болтын амжилтын нууц нь төгс тэгш хэмтэй өвдөг болохыг нь тогтоосон байна. Ойрын зайн гүйлтийн тамирчин гүйж эхлэх үед түүний өвдөг нь  машин шиг хурдан хөдөлдөг, ингэхдээ өвдөгний булчин, түүний хэм нь  төгс тэгш хэмтэй бол илүү үр дүн, амжилтанд хүрдэг байна. Эрдэмтэд Усайн Болтоос гадна Ямайкийн алдартай 74 ойрын зайн гүйлтийн тамирчид, энэ төрлийн спортоор хичээллэж байгаа 116 хүнд судалгаа хийсэн юм байна. Үүгээр ойрын зайн гүйлтийн тэр дундаа 100 метрийн зайд гүйгчдийн өвдөг нь төгс тэгш хэмтэй болохыг тогтоосон байна. Харин  500-800м-ийн зайнд гүйгчид замдаа зүүн тийш хазайх хөдөлгөөн хийдэг буюу өвдөгний хэм нь тэгш бус хөдөлгөөний урсгалыг гүйцэтгэх ёстой болдог байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж