Обама Европын орнуудад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Обама Европын орнуудад айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишель Обамагийн хамт өнгөрсөн даваа гаригт буюу тавдугаар сарын 23-ны өдөр Европ дахь албан айлчлалаа эхлүүллээ. АНУ-ын төрийн тэргүүн эхлээд Ирландын нийслэл Дублинд саатаж, Ирландын төрийн тэргүүдтэй уулзахын зэрэгцээ хуран цугласан Ирландын ард иргэдтэй уулзаж, хоёр улсын найрамдалт харилцааны талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Улмаар даваа гаригийн орой ерөнхийлөгч Обама гэргийн хамт Их Британид хүрэлцэн ирсэн бөгөөд мягмар гаригт Букингэмийн ордонд Хатан хаан II Элизабеттай уулзах аж. Хатан хаантай хийх уулзалтын дараа Ерөнхийлөгч Барак Обама Уэстминстр сүмийн дэргэдэх нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөх юм. Харин үүний дараа Их Британийн ерөнхий сайд болон сайдын гэргийтэй оройн зоог барьж, үдэш нь хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд оролцох ажээ.

Их Британи улсын сүүлийн 100 жилийн түүхэнд АНУ-ын төрийн тэргүүдээс ердөө гурван удаа төрийн дээд хэмжээний айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2003 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш төрийн айлчлал хийж байжээ. Тиймээс ноён Обамагийн энэ удаагийн айлчлал хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой болж байна. Их Британид хийх айлчлалын дараа ноён Обама гэргийн хамт Франц, Польш зэрэг улсуудад айлчлах бөгөөд тэрбээр энэхүү айлчлалын үеэр Их наймын уулзалтад оролцох юм.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж