Шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх эрхэм хүндтэй үйл хэрэгт оюун ухаан, авьяас чадвар, бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн манай орны шинжлэх ухааны ахмадууд, залгамж үеийнхэн, өнөөгийн залуу судлаач, эрдэмтэд, шинжлэх ухааны салбарын нийт ажилтан Та бүхэнд Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Манай эрдэмтэн, судлаачид бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадсаныг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг бүрдүүлэн хөгжүүлэх шаардлага байна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төр, засгийн оновчтой бодлого, зохицуулалтаас гадна манай эрдэмтэн, судлаачдын идэвхтэй оролцоо, санаачлагатай үйл ажиллагаа онцгой чухал юм.
Шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажилтан, эрдэмтэн, судлаачид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, бүтээл туурвилын арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Номын хур бууж, эрдмийн далай бялхаж байх болтугай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр