Суарез &#34Барса&#34-д ирээд эхний гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Суарез &#34Барса&#34-д ирээд эхний гоолоо орууллаа

Аваргуудын лигийн F хэсэгт өрсөлдөж буй дөрвөн багаас Францын "ПСЖ", Испаний "Барселона" багууд цааш өрсөлдөх эрхээ хэдийнэ аваад байгаа билээ. Өнгөрсөн шөнийн тоглолтод "ПСЖ" клуб Голландын "Аякс"-г хүлээн авч, 3:1-ээр хожиж, тэргүүн байраа хадгалж үлдсэн. Харин Испаний алдарт "Барселона" клуб Киприйн "Апоэл"-ийн талбайд зочлон тоглосон бөгөөд 4:0-оор бут ниргэсэн. Тоглолтын эхний гоолыг "Барса"-гийн шинэ цэрэг Суарез оруулсан бол удаах гурван гоолыг Месси хийсэн билээ. Ийнхүү Суарез "Барса"-д ирээд анхны гоолоо орууллаа.

Францын "ПСЖ", Испаний "Барселона" багуудын тоглолт арванхоёрдугаар сарын 10-нд болох бөгөөд хожсон баг хэсгээ тэргүүлэх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж