Кот-Дивуарт гялгар уутнаас болж мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Кот-Дивуарт гялгар уутнаас болж мөргөлдөөн гарчээ

 

Кот-Дивуар улсын Засгийн газраас ус зөөхөд гялгар уут ашиглахыг хориглох гэсэн нь ард  иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс  Кот-Дивуарын Абижан хотод эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний үеэр нэг хүн гэмтэж бэртэн, олон хүн баривчлагджээ. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласнаар тэдний хооронд мөргөлдөөн гарсан аж. Зарим жагсагчид “гялгар уутыг хориглосноор 200 мянган гэр бүл цангаж үхнэ” гэсэн бичигтэй лоозон барьсан байжээ. Кот-Дивуар улсад гялгар уутанд савласан ус зардаг худалдаачид байдаг аж.

 

Африкт ус зөөхөд гялгар уутыг өргөн ашигладаг гэнэ. Харин Кот-Дивуарын Засгийн газраас хөрсний бохирдлыг бууруулах үүднээс гялгар уутыг хориглохоор төлөвлөжээ. Гялгар уут нь байгаль орчинд маш их хор хөнөөлтэй, хөрсөнд 50-100 жил түүнээс ч олон 200-300 жил байх магадлалтай задралгүй хог болж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулдаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж