"Тэнгэрийн ташуур Аттила" хэмээх энэхүү гутгаар дэвтэрт Төв Азиас Европын гүнд нүүдэллэн хүрч, хөгшин тивийн хойшдын түүхийн гольдролыг өөрчлөн бичилцсэн бидний агуу их өвөг дээдсийн бахархам намтар түүхийг монгол хэлээр анх удаа дүрслэн үзүүлснээрээ онцлог бүтээл болжээ. Зохиогч удахгүй энэ гурамсан туурвилаа нэгэн шоголд баринтаглан хэвлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Ингэснээр хоёр мянганы тэртээх Евро-Азийн дуулиант цаг үеийн түүх цогцоороо уншигч танд хүрэх нь. Энэхүү "Их нүүдэл" хэмээх гурамсан туурвил бол төв Азийн өргөн уудам газар нутаг дээр анхны төр улсыг байгуулсан нүүдэлчин Хүннү угсаатны баатарлаг намтар цадигийг мянган жилийн цараагаар хамарч бичсэн бүтээл юм.
Төв Азид анхны төр улс байгуулагдсаны 2220 жилийн түүхт ойг тэмдэглэх гэж байгаа энэ цагт "Тэнгэрийн ташуур Аттила" роман мэндэллээ.