“Ирвэсүүд”, “Чингис сити” багууд тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

“Ирвэсүүд”, “Чингис сити” багууд тоглоно

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр (11.26) 18.00 цагаас “Хан талстын ирвэсүүд”-“Хасумегаватт Чингис сити” багуудын тоглолтоор эхний тоглолт эхлэх юм. Харин удаах тоглолт Дорноговь аймгийн "Интерстандарт нефть" компанийн "Валволин бүргэдүүд"-“Баянгол Сентоза арслангууд” багуудын хооронд болно.

Өнгөрөгч даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн тоглолтод Төв аймгийн "Төв ургац", Хэнтий аймгийн "Чингис сити" багууд хожил авчээ. Ингээд өнгөрч өдрүүдийн тоглолтын дүнг танилцуулья.

11.24 (Даваа)

“ТӨВ УРГАЦ” vs “МАДИМОС ШОНХОР” 113:99

ХЭНТИЙ АЙМГИЙН “ЧИНГИС СИТИ” vs “VALVOLINE БҮРГЭДҮҮД” 107:95

 

11.21 (Баасан)

"ТӨВ УРГАЦ"  VS "ГЭГЭЭН ХАНГАЙ ЛИДЕР" – 99:94

"МАДИМОС ШОНХОРУУД" VS "ХАН ТАЛСТ ИРВЭСҮҮД" – 104:89

 

11.19 (2014-2015 оны улирлын нээлтийн өдөр)

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНХОРУУД" – ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОНТОРХ АРСЛАНГУУД" 111-97

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ГЭГЭЭНХАНГАЙ ЛИДЕР”-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ХАНТАЛСТЫН ИРВЭСҮҮД” 100-97 (нэмэлт цагт ялагч тодорчээ.) зэрэг тоглолтууд болжээ.

Одоогоор “Төв ургац”, “Мадимос шонхорууд” багууд хоёр хожил аваад байгаа бол “Чингис сити”, “Гэгээнхангай лидер” багууд нэг хожилтой эхний тойргийг үргэлжлүүлж байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж