Латвийн оршин суугчид Орост рублийн ханш унаж байгаагаас архи хэрэглэх нь нэмэгдсэн байна. Мөнгөний ханшны уналт тус улсад архи согтууруулах ундааны далд экспортыг эрс ихэсгэж буй тухай Латвийн эмч нарын нийгэмлэгийн илтгэлд өгүүлжээ.
"Рублийн ханш унаж байгаа нь Оросын экспортын хүчийг нэмэгдүүллээ. Өнөөдөөр Оросын архи дарсны үнэ нь хулгайн наймаачдад ашигтай болж байна. Хэрэв рубль үргэлжлэн унаад байвал архи зөөгчдийн тоо улам нэмэгдэх болно. Нефтийн үнийн уналт, рублийн ханшны буулт нь үнэн хэрэгтээ, хил давсан асар их урсгал боллоо” хэмээн Эмч нарын нийгэмлэгийн дарга Петерис Апинис мэдэгдэлдээ өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР