“Зам барьснаар л ачааллыг шийдвэрлэдэггүй”

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

“Зам барьснаар л ачааллыг шийдвэрлэдэггүй”

“Хүрэлтогоот” Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр Боловсрол, Шинжлэх Ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний байгууллагууд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралд 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудаас 12 залуу эрдэмтэн шалгарчээ.

Салбарын сайд Л.Гантөмөр Сайдын нэрэмжит судалгааны грантыг гардуулсан бөгөөд “Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын загварчлал” “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдсийн судалгаа” “Улаанбаатар хотын зорчигч, тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгаа” “Монголын хонины ноосны өрсөлдөх чадварыг өртгийн удирдлагаар дэмжих нь” зэрэг  12 сэдвээр судлагдсан бүтээлүүдийн эзэд шагналаа гардаж авлаа. Ингээд энэ үеэр ШУТИС-ын Механик тээврийн сургуулийн докторант Х.Булгаатайтай ярилцлаа.

-Юуны өмнө 2014 оны залуу эрдэмтнээр шалгарч, сайдын нэрэмжит грантыг хүртсэнд баяр хүргэе. Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгаа хийх болов, энэхүү судалгааны ажлын үр дүнг танилцуулахаас яриагаа эхлэе

БШУ-ны сайдын нэрэмжит грант авч байгаадаа баяртай байна. Энэ нь цаашид өөрийн судалгаа, шинжилгээний ажлыг улам сайжруулах том урам өглөө. Улаанбаатар хотод тулгамдсан маш олон асуудал байна. Тэдгээрээс замын хөдөлгөөний хэт ачаалал, автобусны үйлчилгээний чанарын асуудал Та бидний өдөр тутмын амьдрал ихээр нөлөөлөх болсон. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний чухал хэсэг болох чиглэлийн сүлжээ ямар төвшинд байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлахаар шийдсэн. Аливаа зүйлийг сайжруулахад суурь судалгаа сайн хийгдсэн нөхцөлд илүү үр дүнтэй байдаг гэж миний хувьд ойлгодог.

Судалгааны ажлын үр дүнг товчхон авч үзвэл Та бидний өдөр тутам үйлчлүүлж байгаа их багтаамжийн автобус, троллейбусны чиглэлийн 50 орчим хувь нь 1950-1990 онд нээгдсэн байна. Өөрөөр хэлбэл хуучин нийгмийн үед Улаанбаатар хотыг цөөн хүн амтай байх үед төлөвлөж байсан чиглэлүүд өнөөдрийн автозамын хэт ачаалал бүхий хүн амын нягтралтай хотод тийм ч оновчтой биш байгааг харуулж байна. Мөн чиглэлийн сүлжээг судлан үзэхэд Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал жигд бус, шууд зорьсон газартаа автобусаар хүрэхэд хангалттай бус, хотын гол гудамж замуудад чиглэлийн давхцал хэт их байгаа нь тогтоогдсон.         

отын нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг боловсронгуй болгохын тулд хийх шаардлагатай гол ажил юу вэ?

-Нийтийн тээврийн чиглэлийн сүлжээг боловсронгуй болгоно гэдэг нь энгийнээр тухайн хотын иргэд гэр юм уу ажлаасаа богино хугацаанд автобусны зогсоол дээр хүрч, багахан хугацаанд автобусыг хүлээж, зорьсон газартаа шууд очиж чаддаг байхыг л хэлнэ. Үүний тулд бид хамгийн эхэнд Улаанбаатар хотын иргэд хаанаас хашаа, хэзээ яваад байна гэдгийг нарийвчан судалж тогтоох шаардлагатай байна. Улаанбаатар хотод сүүлийн 24 жил зорчигч урсгалын иж бүрэн судалгааг хийж чадаагүй байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн зорчих эрэлтэнд нийцсэн сайн чиглэлийн сүлжээг бий болгоход бодит зорчигч урсгалын судалгаан дээр үндэслэх ёстой гэдгийг л хэлмээр байна. 

ээврийн сүлжээний маань гол бэрхшээл юу вэ?

-Өнөөдрийн нийтийн тээврийн чиглэлийн сүлжээг сайжруулахад тулгарч байгаа гол бэрхшээл бол нэгдүгээрт бидэнд зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа алга байна. Хоёрдугаарт өнөөдрийн нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөж буй хөлс төлөлтийн систем юм. Автобусанд суух бүрдээ 500 төгрөг төлдөг, гэхдээ нэг буудал явсан ч ижил 10 буудал явсан ч ижил. Энэ нь сүлжээ төлөвлөлтийн бодлогыг булингартуулж буй нэг зүйл юм. Гэхдээ Улаанбаатар хот тун удахгүй цахим тасалбарын системийг нэвтрүүлэхээр төлөвлөж, ажил нь хийгдэж байгаа тул нэг ч гэсэн асуудал шийдэгдэх гэж байгаад баяртай байгаа.    

-Дэлхийн чиг хандлага нь юу байдаг юм бэ, тээврийн сүлжээгээ хэрхэн шийдсэн туршлага байдаг юм бэ?

-Олон улсын томоохон хотуудын туршлагаас үзэхэд авто зам ихээр барьснаар замын хөдөлгөөний хэт ачааллыг шийдвэрлэдэггүй гэдгийг нотолсон. Харин нийтийн тээврийн үйлчилгээгээ сайн зохион байгуулснаар иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг оновчтой шийдсэн туршлагууд олон байна. Хот бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Тухайлбал газар зүйн байрлал, суурьшил, хүн амын нягтаршил автозамын сүлжээний зохион байгуулалт, иргэдийн сэтгэлгээ зэргээр харилцан адилгүй байдаг. Энэ онцлог нөхцөлдөө тааруулж хотууд нийтийн тээврийн үйлчилгээгээ зохион байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр нь сайн энэ нь сайн энийг хуулбарлачихье гэхийн аргагүй. Хамгийн чухал нь тухайн хотын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ хэрхэн хангагдаж байна гэдгээр л дүгнэнэ.     

-Манай эрдэмтэн судлаачдын ажил нь хаа нэгэн байгууллагын архивт, хэн нэгний компьютерт л хадгалагдаад үлддэг. Ололт амжилт, шинжлэх ухааны бүтээлүүд үйлдвэрлэл, амьдралд үнэлэгддэг болохын тулд яах ёстой юм бол?

-Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нэгдүгээрт олон нийтэд танилцуулж байх хэрэгтэй, хоёрдугаарт судлаачид маань судалгаа шинжилгээний ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орчин үеийн арга, аргачлалаар хийж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байх хэрэгтэй болов уу.

-Саяхан хотод Railbus ашиглах гэж үзээд болсонгүй.  Дэндүү өндөр өртгөөр туршилт явуулаад байх хэрэг үү?

-Миний хувийн бодлоор Улаанбаатар хотод багтаамж ихтэй тээврийн төрөл шаардлагатай болсон уу гэвэл тийм, харамсалтай нь хотын захиргаанаас өндөр өртөг бүхий рейлбус явуулаад амжилт олоогүй шалтгааныг иргэддээ хүрч чадаагүй үйлчилгээ болов уу гэж харж байгаа. Өмнө дурдсанчлан иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангахад нэг чухал хэсэг нь тухайн үйлчилгээ иргэндээ хүрч чадаж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай. Бид ажлаасаа гараад эсхүл гэрээсээ гараад рейлбусанд суух гэхээр зогсоол нь хотын төвөөс хэт хол, автобусаар дамжаад суух гэхээр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбогдоогүй зэрэг  асуудал байсан.

-Дугаарын хязгаарлалт хийж нийтийн тээврээр үйлчлүүл гэдэг. Гэтэл нийтийн тээвэр нь ачаалал ихтэйгээс тухгүй, зарим тохиолдолд багтаж суух ч боломжгүй болдог зовлон бий..

-Үнэхээр бүх чиглэлийн автобус дүүрэн яваад багтахгүй байна уу гэвэл үгүй. Өмнө дурдсанчлан Улаанбаатар хотын хэмжээнд чиглэлийн ачаалал жигд бус байгаагаас энэ үзэгдэл болоод байна гэж бодож байна. Нөгөөтэйгээр нийтийн тээврийн үйлчилгээ маань нийт иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул иргэд хувийн автомашинаа ашиглаж байна. Тэрийг нь улсын дугаар зохицуулалтаар хотын захиргаанаас хязгаарлаж байгаа. Улаанбаатар хотод 280 гаруй мянган суудлын автомашин бүртгэлтэй байгаа нь төдий чинээний нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийг алдаж байна гэдгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид ойлгох хэрэтэй болов уу. Өөрөөр хэлбэл энэхүү алдаж буй орлогоороо өөрсдийн үйл ажиллагаагаа бүрэн сайжруулан үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Төрөөс тээврийн салбарт баримтлах бодлого зэрэг баримт бичиг, хууль гаргадаг. Хууль санаачлагчдын зүгээс юуг хүлээж болох вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг нь Улаанбаатар хотын иргэдэд төрөөс үзүүлж буй захиалгат үйлчилгээ тул Төр энэ үйлчилгээний чанар дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний дийлэнх хэсгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн боломжоороо авч явж байгааг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж