CNN: Фергюсонд жагсагчид дэлгүүр дээрэмдэж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

CNN: Фергюсонд жагсагчид дэлгүүр дээрэмдэж байна

 

Фергюсон хотын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэгчид  дэлгүүр хоршоог дээрэмдэн шатааж байгаа тухай CNN мэдээлэв. Цагдаагийнхан  болж буй хэрэг явдалд оролцоогүй байна. Эсэргүүцэл хийж байгаа залуус дэлгүүрээс ундаа, тамхи  зөөж буйд хэн нэгэн саад хийсэнгүй.

 

Миссури мужийн захиргаа хотод Үндэсний гвардийн хүчнийг  дараа нь оруулсан бөгөөд эсэргүүцэгчдээс дээрэм хийхэд оролцсон 50 гаруй хүнийг саатуулан бариад байна. Ерөнхийлөгч Барак Обама хотынхонд хандан тайван байхыг уриалжээ.

 

Наймдугаар сарын 9-нд өнгөт арьстан 18 настай Майкл Браун гэдэг залууг буудан хөнөөсөн цагдаагийн ажилтан Даррен Уилсоныг зөвтгөсөн шийдвэрийг шүүх гаргасны дараа хотод эсэргүүцэл эхэлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж