сагсан бөмбөгийн тэмцээний заавар
Зорилго:
- Сагсан бөмбөгийн спортыг сурталчлах
- Шилдэг тоглогчдыг тодруулж, лигийн тамирчдын шалгаруулалтад оролцуулах
Тэмцээн зохион байгуулалт, явагдах хугацаа:
Тэмцээнийг МСБХ-ноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулна. Тэмцээн 2011.6.20-26-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно.
Тэмцээний техникийн зөвлөгөөн:
Техникийн зөвлөгөөн 2011.6.19-ны 17.00 цагт СТО-нд болно. Зөвлөгөөнд багийн дасгалжуулагч заавал оролцох ба багийн баталгаажсан мэдүүлэг, 1% цээж зураг зэргийг авчирсан байна.
Тэмцээний эрхийн төлбөр баг бүр 300,000 төгрөг
Тэмцээнд оролцох журам:
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 12 тоглогч, нэг дасгалжуулагчтай оролцох бөгөөд дасгалжуулагч техникийн зөвлөгөөнд ирээгүй тохиолдолд тухайн багийг тэмцээнд орцуулахгүй болно. Мөн тоглолтын өмнө багийн дасгалжуулагч хүрэлцэн ирээгүй бол тухайн багийг хожигдсонд тооцно. Мөн 2011 оны “Ниссан” дээд лигт оролцож тоглосон тамирчид оролцохгүй.
Шагнал:
Тэмцээнд амжилттай оролцож 1,2,3-р байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, аваргын цом мөнгөн шагналаар шагнана. Тэмцээний шилдэг дасгалжуулагч тоглогчийг шалгаруулж тусгай шагналаар шагнана.
Холбоо барих утас: 96662389