Нийслэлийн шүүхийн танхимд өнөөдөр 12.30 цагаас эхэлсэн АТГ-ын дарга нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч нарын давж заалдах шатны шүүх хурлыг Г.Алтанчимэг даргалж, улсын яллагчаар Е.Сагсай, АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар нар, Ө.Алтангадасын өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, н.Одончимэг, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган нар тус тус оролцож байгаа юм. Ч.Сангарагчаагийн хувьд шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан ч хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учир шүүх бүрэлдэхүүн түүнийг оролцуулахгүй байхаар шийдсэн юм. Харин Г.Бадарч өөрийн биеэр хүрэлцэн ирж, шүүх хуралд оролцож байна.
Шүүх хурал 30 минут завсарлаад 15.30 цагаас үргэлжилнэ.
Шүүх хурал 30 минут завсарлаад 15.30 цагаас үргэлжилнэ.
С.Отгон