Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцээр товлоод байсан. Харин тэргүүлэгчид төсвийн төслийг НИТХ-аар хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтож энэ сарын 27-ны өдөр эхний өдрийн хэлэлцүүлгийг хийх шийдвэр гаргалаа. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015 оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх аж.
Д.ЖАРГАЛ