Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн спорт танхимд 17 хүртэлх насны Нанжид дасгалжуулагчтай 24-р сургууль, Чин-Оргил дасгалжуулагчтай 5-р сургуулийн баг тоглолоо. Энэ тоглолтонд 17:5-ын харьцаатай 24-р сургуулийн баг хожжээ. Тоглолтын явцад 24-р сургуулийн довтлогч 9 дугаартай Тэмүүлэн 5 гоол, 4 дугаартай Уламмандах 5 гоол тус тус оруулжээ. Харин өрсөлдөгч 5-р сургуулийн багаас Мөнх-Од 2 гоол оруулсан байна.
Энэ тоглолтын дараагаар 20 хүртэлх насны МУБИС-СэлэнгэПресс багуудын тоглолт боллоо. Энэ насанд нийт 12 баг оролцож байгаа. Эхний шатнаас 8 баг шалгарч цааш тоглох юм. Анхбаяр дасгалжуулагчтай МУБИС багаас довтлогч Нямаа, Дуурсах, Ган-Эрдэнэ нар гоол оруулж 3:0 болгосон ч "СэлэнгэПресс" багийн Төгсбаяр эхний үе дуусахаас хэдхэн минутын өмнө өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулж 1-р үе 3:1-ийн харьцаатай өндөрлөсөн юм. 2-р үед 2 багаас олон довтолгоотой ширүүхэн тулаан болж "СэлэнгэПресс" багаас Чинбат хетрик хийж, Итгэл 2 гоол оруулж тоглолт 7:4-ийн харьцаатай "СэлэнгэПресс" багийн хожлоор дууслаа.
Эх сурвалж: http://likenews.mn/