Тэтгэврийн ялгаатай байдлыг арилгаж өгөхийг хүссэн офицер, генерал, бэлтгэл хурандаа нар өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Жагсаалд 1995 оноос өмнө гавьяаныхаа амралтад гарсан 50 гаруй офицер, генерал, бэлтгэл хурандаа оролцсон байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан тэд сар бүр 142 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 1995 оноос хойш гавьяаныхаа амралтыг эдэлж буй офицер, генерал, бэлтгэл хурандаа нар 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр сар бүр авдаг аж. Тэтгэврийн зөрүүг арилгахыг хүсч тэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт өнөөдөр өргөх бичиг хүргүүлсэн байна. Тэд өргөх бичгийнхээ хариуг энэ сарын 30-нд авна гэжээ.
С.Отгон