Туркийн Ерөнхийлөгч хүйсээр ялгаварлагч

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхийлөгч хүйсээр ялгаварлагч

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эхнэрийн хамт

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш бус эрхтэй гэдгийг тунхаглав. Истанбул хотноо болсон эмэгэйчүүд ба шударга ёс нэртэй уулзалтын үеэр Эрдоган “Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс өөрөөр бүтээгдсэн. Тиймээс эрэгтэй хүний ажлыг хийж таарахгүй. Исламын шашны ёсоор тэдний хүрч болох хамгийн өндөр байр суурь бол ээж болох юм” гэж мэдэгдсэн байна. Харин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид Эрдоганы мэдэгдлийг Туркийн Үндсэн хууль, олон улсын хүйсийн тэгш эрхийн тунхаглалыг зөрчсөн хэмээн шүүмжилжээ.

 

Үүнээс өмнө Режеп Тайип Эрдоган Америкийг Кристофер Колумбаас өмнө исламын шашинтнууд нээж илрүүлсэн хэмээн мэдэгдэж байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж