Пау, Рөүз нар гэмтлээс эргэн ирж, Бухнууд ээлжит ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Пау, Рөүз нар гэмтлээс эргэн ирж, Бухнууд ээлжит ялалтаа байгууллаа

НБА-гийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт Юта Жазз талбай дээрээ өмнөх тоглолтод Таж Гипсонг бэртэлд алдсан Чикаго Буллзыг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 56-41 харьцаагаар буюу 15 онооны илүүгээр Бухнууд хожиж байсан ч гуравдугаар үеийн тааруухан тоглолт үзүүлж 78-77 харьцаатай болж дуусчээ. Харин сүүлийн үе сонирхолтой болж тоглолт дуусах мөчид Хэйвард холын зайнаас шидсэн нь амжилгүй болж тоглолт 97-95 харьцаагаар Буллз ялалт улирлын 9 дэх ялалтаа байгууллаа. Тус тоглолтод Жимми Батлер 25 оноог авч багаа тэргүүлсэн бол бэртлээс эргэн ирсэн Пау Газол, 23 оноо, 9 оновчтой дамжуулалт, Деррек Рөүз 18 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Деррек Фаворс 21 оноо, энэ улирлын хамгийн их буюу 15 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд

Лос Анжелес Клиппэрс 113-92 Шарлот Хорнетс
Орлондо Межик 74-106 Клевленд Кавалерс
Портленд Трейл Блэйзэрс 114-104 Филадельфи 76
Финикс Санс 100-104 Торонто Репторс
Индиана Пейсэрс 111-100 Даллас Маверикс
Чикаго Буллз 97-95 Юта Жазз

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж