МУГЖ, НҮБ-ийн хүүхдийн элч дуучин Ариунаа “Universe best songs” наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж, рок попын шинэ үеийн залуусыг гаргаж ирэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа. Хатагтай Ариунаа энэхүү тэмцээнд өөрийн сэтгэл зүрхээ гаргаж маш ихээр санаа тавьж, өдөр болгон өөрийнхөө гоо сайхныг хүртэл анхаарч хүүхдүүдэд үлгэр жишээ үзүүлэх гэж хичээж байгаа. Гэтэл түүнийг худлаа шүүдэг, хиймэл инээдээр гоёлоо, Рагугийн амыг дагадаг, таалагдах гэж хичээдэг гэж шүүмжилсэн нийтлэл зарим нэг сонинд гарсанд дуучин бүсгүй ихэд гомдон “Би Рагуд тоогдох гээд байхдаа яахав дээ. Хүүхдүүдэд л таалагдах гэсэн болохоос биш. Арай ч дээ. Тэгээд ч надад түүнийг дуурайх шаардлага байхгүй" гэж нулимс унагаан зохион байгуулагчдыг сандаргажээ.
Эх сурвалж: www.mglradio.com