Олимпийн таеквондогийн &#34Элит&#34 клуб нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Олимпийн таеквондогийн &#34Элит&#34 клуб нээгдлээ

Нийслэл Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт анхны таеквондогийн клубыг Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Н.Эрдэнэбаатар өөрийн багш дасгалжуулагчид, хамт олон, гэр бүлийн дэмжлэгтэйгээр байгуулжээ. Клуб байгуулах орчныг Өсөх ордон констракшны захирал Баяраа бүрдүүлж өгснөөр орчин цагийн таеквондогоор хүүхэд багачууд хичээллэх тухтай орчинг тэр дундаа  БНСУ-ын дэвжээ, халуун ус душ, амралтын өрөө сүүлийн үеийн хамгаалалт хэрэгсэлтэйгээс гадна анхлан хичээллэж байгаа бяцхан тамирчдын аюулгүй байдлыг хангах тусгайлсан ханын хамгаалалт хийсэн байна. СонгиноХайрхан дүүргийн хүүхэд багачуудыг Олимпийн төрөл болох таеквондогоор хичээллэх таатай орчныг бүрдүүлсэн ирээдүйн олимп дэлхийн  аваргуудыг төрүүлэх Элит таеквондо клубын нээлтэнд Монголын Олимпийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, Монгол оронд таеквондогийн спортыг үндэслэгчдийн нэг С.Ганзориг, ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ, тус холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Отгонбаатар, цэргийн таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гантөмөр, таеквондогийн анхдагчдын нэг, багш дасгалжуулагч Зоригт, СонгиноХайрхан дүүргийн спорт хорооны дарга Ганхүү нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ.

Энэ үеэр Олимп Таеквондо клубын өсвөрийн тамирчид үзүүлэх тоглолт хийлээ. “2014 оны МОТХ-ны хувьд бүтээн байгуулалтын томоохон амжилтын жил болж байна. Манай МОТХ-оос энэ онд энэ спортод сэтгэлтэй олон хүний дэмжлэгтэйгээр хэд хэдэн клубыг нээлээ. Монголын паратаеквондогийн холбоо Дарь-Эхэд клубээ нээж, Арслан клуб шинэчлэгдэн  байгуулагдаж, Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод Мараната клуб шинээр нээгдсэн, өнөөдөр  Элит Клуб нээгдэж байна Эдгээр нь Монгол улсад олимпийн спортын нэг төрөл таеквондогийн спортоор хичээллэгчдийн тоо улам нэмэгдэж, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад гаргах амжилтанд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэж "Элит" клубын нээлтийн ажиллагааны үеэр МОТХ-ны Ерөнхийлөгч Д.Энхбат өгүүлж байлаа. Одоогийн байдлаар Монгол улсын өнцөг булан бүрт 40 гаруй олимийн таеквондогийн клубт 400 гаруй өсвөрийн тамирчид хичээллэж байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж