АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 1.4 сая кв/км нутаг эзэлдэг Канадын Арктикийн ольтриг бол 35 мянган арлаас бүрэлдэх агуу их цасан гадаргуу юм.
Эрдэмтдийн тогтоосноор 2004-2009 онд Арктикийн Эри нуурын цасан бүрхүүлын гуравны нэг нь хайлжээ. Арктикийн агаарын хэм нэг градусаар л нэмэгдэхэд 60 шоо/ километр ус бий болгодог. Дэлхийн эх газрын мөсний нөөцийн 99 хувь нь Антарктид ба Гренландад байдаг.
Судалгаа хийгдсэн онуудад нэг жилийн дотор 30 шоо/ километр устай тэнцэх цас хайлсан ба сүүлийн гурван жилд энэ хэмжээ 92 шоо/ километр болон нэмэгдсэн байлаа. Энэ хугацаанд далайн төвшин нэг миллиметрээр нэмэгджээ. Энэ тоо их биш ч цаашдын хор хөнөөлийг нь тооцох аргагүй.
Ш.САМБУУ