Йеменийн Засгийн газрын цэрэг, цагдаа нар өнгөрсөн 23-ны өдрөөс тус орны томд тооцоглох Хашидын омгийн отрядуудуутай тулалдаж эхлэв. Нийслэл Сана хотын дүүргүүдэд пулемёт ба гранат харвагч хэрэглэсэн байлдаан болж байна.
Одоо галд автсан Дотоод хэргийн яамны байрны орчим ширүүн тулаан болж байгаа ажээ. Сөрөг хүчнийхэн Засгийн газрын хэд хэдэн байрыг эзэлжээ. Омгийн холбооны төлөөлөгчийн хэлснээр орон нутгаас тэднийг дэмжихээр олон зуун дайчин нийслэлийн зүг хөдөлжээ.
Цагдаа нар Хашид омгийн холбооны лидер шейх Садык аль-Ахмарыг баривчлах гэснээс зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байлаа. Байлдаан эхлэхээс өмнө ерөнхийлөгч Али Абдулла Салех огцрохоос дахин татгалзсан байлаа.
Ш.САМБУУ