Бразилийн эдийн засгийн өсөлт буурав

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Бразилийн эдийн засгийн өсөлт буурав

 

Бразилийн эдийн засаг 2014 онд 0,5%-иар өсөх магадлалтай байна гэж Улсын төлөвлөгөөний яам нь мэдээллээ гэж MarketWatch дамжуулав. Яам дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 0,9%-иар өснө гэсэн хүлээт байсан юм.

 

Төсөөлж байсан төлөөллийн дүнг бууруулсан ч ДНБ-ний өсөлт эерэгээр гарч байна. Харин шинжээчид өөрөөр хэлж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Бразилийн  Төв банкнаас 100 шинжээчдийн дунд асуулга явуулахад энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 0,2 хувьтай байна гэсэн юм.

 

Үүний зэрэгцээ, Улсын төлөвлөгөөний яам инфляцийн дүгнэлтээ 6,45% болтол нэмэв. Уул нь инфляци  оны эцсээр 6,2% болно гэсэн байлаа.

 

Бразилийн ДНБ өнгөрсөн онд 2,5% өссөн бол энэ жилийн хоёрдугаар улиралд 0,9 хувийг үзүүлжээ. Эхний улиралд нь 1,9% гэсэн өсөлттэй байлаа. Энэ жилийн зургадугаар сард явагдсан дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн эдийн засагт дэмжлэг үзүүлсэнгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж