“Номин талст” хамтлаг дахиад л завсарлага авчээ. Хэсэг зуур нам жим байсан тэд 2007 онд 10 жилийнхээ ойгоор бие даасан тоглолтоо хийгээд дахиад л “алга болов”. Энэ хугацаанд “Номин талст”-аар овоглосон шинэ уран бүтээл үзэгч, сонсогчдыг сонорыг мялаасангүй ээ. “Шинэ уран бүтээл хийхгүй юм уу” гэх сэтгүүлчдийн асуултад хамтлагийн ахлагч Д.Батсүх “Манай хамтлагийнхан бүгд тус тусын уран бүтээлээ хийгээд явж байна. Зарим нь хувийн бизнес эрхэлж байна даа” хэмээн хариулав.
Дуучин Д.Батсүхийн хувьд “Татар ажиллагаа” уран сайхны киноны гол дүрд тоглож, бие даасан “Үргэлжлэл” хэмээх цомог гаргаад байгаа юм. Харин удахгүй шинэ, шинэ клипээр фенүүдээ баярлуулахаа амласан, тэр.
М.Анир