Хилийн боомтын захиргаатай болох санал тавина

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Хилийн боомтын захиргаатай болох санал тавина

УИХ-ын
Хууль зүй, Төсвийн байнгын хорооны хэсэг гишүүн саяхан Замын-Үүдэд
ажиллаад иржээ. Явсан гол зорилго нь чөлөөт бүсийн байдалтай танилцах,
төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ямар байгааг үзэх байсан аж. Гэвч
Чөлөөт бүсийн захиргаа гэх ганц байшинтай ч чөлөөт бүс нь байхгүйн
зовлон харагдсан байна. Мөн Эрээн хотод хил, гааль, мал эмнэлэг, хорио
цээр, ариун цэврийн гээд төрийн байгууллагуудаа нэгтгэн Хилийн боомтын
захиргаатай болсныг гишүүд биеэр очиж үзжээ. Иймд Замын-Үүдийн, мөн
чиглэлийн байгууллагуудыг нэгтгэн Хилийн боомтын захиргаатай болбол олон
толгойтой байгууллагууд нэгдсэн удирдлагад орж ажлын чанар, хариуцлага
дээшилж болох юм гэж гишүүд үзжээ. Ингээд саналаа ойрын үед Засгийн
газарт танилцуулахаар болсон байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж