НБА-гийн талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Миами Хит өөрийн цэнгэлдэх Американ Эйрланс цэнгэлдэхэдээ Шарлот Хорнетс багтай тоглолоо.
Тоглолтын эхний хагаст 44-53 харьцаагаар тэргүүлсэн Хит гуравдугаар үед тааруухан тоглолт үзүүлж 72-67 харьцаагаар ялагдаж дуусгасан юм. Гэвч тоглолтын төгсгөлд Бош шидэлтээ амжилт болгож 93-94 харьцаагаар улирлын найм дахь ялалтаа байгууллаа. Тус тоглолтод Дуэйн Уэйд гэмтэлтэй болоод оролцоогүй бөгөөд Лоул Денг 26 оноог авч багаа тэргүүлсэн бол Крис Бош, Марио Чалмерс нар тус бүр 20 оноог авч тусалжээ. Харин эсрэг багаас Ол Жефферсон 22 оноо, 12 самбараас бөмбөг авчээ.
Бусад тоглолтууд
Лос Анжелес Клиппэрс 91-107 Мемфис Гриззлис
Портленд Трейл Блэйззерс 94-88 Бостон Селтикс
Шарлот Хорнетс 93-94 Миами Хит
Голден Стейт Уорриорс 91-86 Оклахома Сити Тандер
Денвер Наггетс 101-94 Лос Анжелес Лейкэрс
v