MONDE SELECTION 2011
Бельгийн нийслэл Брюссель хотноо олон
улсад нэр хүндтэй Монде Селекшн наадам болох гэж байна. Жил бүр уламжлал
болон зохиогддог энэхүү наадам нь олон улсын хүнсний бүтээгдэхүүний
чанар болоод тухайн үйлдвэрлэгчийн нэр хүндийг дэлхийд тодорхойлох нэр
хүндтэй наадам юм.

Монде Селекшн наадмыг 1961 онд Европын нийслэл гэгддэг Бельгийн нийслэл
Брюссель хотноо анх зохион байгуулж байжээ. Энэхүү наадмыг хэрэглэгчдэд
чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүн хүргэх, таниулах зорилгоор анх
зохион байгуулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй 50 гаруй жил зохион явуулж
байгаа юм. Монде Селекшн бүтээгдэхүүний чанарын тэмдэгтийн шагналыг жил
бүр үнэртэн-гоо сайхны бүтээгдэхүүн, архи, шар айраг, ундаа, хүнсний
бүтээгдэхүүн, амттан, чихэр шоколад, үр тарианы гаралтай бүтээгдэхүүн,
эрүүл хооллолтын бараа бүтээгдэхүүний төрөлд шилдэгийг шалгаруулан
олгодог юм.

Жил бүр энэхүү нэр хүндтэй наадамд дэлхийн 80 гаруй улс орны 2500 гаруй
нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оролцож, хэрэглэгчдийн итгэл найдварыг
хүлээсэн чанарын тэмдэгтийн төлөө өрсөлддөг байна. Тухайн бараа
бүтээгдэхүүнд чанарын тэмдэгт олгохдоо Монде Селекшн мэргэжлийн шинжээч,
хүнс судлаачид, их дээд сургуулийн эрдэмтэн профессорууд зэрэг 70 гаруй
хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг ажиллаж, өндөр шалгуураар тухайн
бүтээгдэхүүнийг шалгаруулдаг юм.
Уг наадамд Монгол улсаа төлөөлөн үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа юм байна.