Тоглолтын гол баатраар 40 оноо авсан Дирк Новицки тодорсон. Түүнд Шон Марионы хамгаалалт, Жейсон Киддийн туршлага маш том тус хүргэснээр ийнхүү 2006 оноос хойш анх удаагаа шигшээ тоглолтод шалгарах боломжтой болж байна. Одоо тэд талбайдаа хийх тав дахь тоглолтод хожиход л авч үзээгүй аваргын цомынхоо төлөө дахин тоглох болно.
Оклахома Ситигийн залуус тоглолтын эхлэлийг төгсгөл хүртлээ сайн тавилаа. Дурант 29 оноо, 15 удаагийн самбараас бөмбөг авалт, Уэстбрук 19 оноо, найман удаагийн самбараас бөмбөг авалт, найман удаагийн оновчтой дамжуулалт, Сефолоша 12, Ибака 18 оноо, таван блок шот, 10 самбараас бөмбөг авалт хийсэн ч төгсгөлөө сайн хийж чадаагүй юм. Дөрвөн минут дутуу байхад 15 оноогоор хожиж явсан “Тандер” оноогоор “бариулсаар”, эцсийн мөчид Дурантын хийсэн шидэлт дээр Шон Марион амжилттай хаалт тавьснаар нэмэлт цаг сунгах болсон. Харин нэмэлт цагт Кидд багаа аварсан гэж болно. Ингээд ахмад хамгаалагч маань карьерынхаа төгсгөлд авч чадаагүй аварга цолынхоо төлөө тоглох эрхтэй болоход маш ойртлоо. “Нью Жерси Нэтс” багт байхдаа тэрбээр хоёр ч удаа шигшээд шалгарч байсан ч тухайн үеийн “Лейкерс”-ийн өмнө хүчин мөхөстөж байлаа. Харин энэ жил “Лейкерс”-ийг шүүрдэж, энэ шатанд ирээд байгаа билээ. Одоо тэд талбай дээрээ цувралыг дуусгахын төлөө тоглоно. Мэдээж “Тандер” сүүлчийн боломжийг эрэлхийлэх нь гарцаагүй. Гэхдээ тэдний хувьд байдал тун хүнд болсон гэдэг нь ойлгомжтой.